“Сансар”-ын “И март”-ын нэг давхарт зогсч байтал нэгэн эмэгтэйн айхтар хахир хатуу дуу цочоолоо. Олон хүн гайхаж ийш тийшээ харав. Уурсан бачимдах нөгөө хүүхний дуу хоолой улам чангарав. Дэлгүүрийн урд хаалгыг зүглэвэл Солонгос хоолны газар байх. Тэнд 30 гаруй насны хүүхэн дөнгөж 19 орчим насны хоёр охин (уг зоогийн газрын зөөгч бололтой)-ыг байдаг чадлаараа загнан, харааж зүхэж байна. Тэр дээрэнгүй хүүхэнд бусдаас санаа зовох, ичиж айх мэдрэмж байдаггүй бололтой.
Нөгөө хоёр охины царай нь хувхай цайж, их л балмагдаж байгаа нь илт. Залуу хүүхдүүд үйлчилгээн дээрээ алдсан байж болно. Гэхдээ олон нийтийн газар хүний хүүхдүүдийг элдэв үгээр хэлж, дайрч доромжлох эрх үйлчлүүлж байгаа хүнд байхгүй! Тэнд хоол идээд сууж байсан хүмүүс ч эвгүй байдалд орох нь тодорхой. GS 25, CU зэрэг сүлжээ дэлгүүрт ч ухамсраа уландаа гишгэсэн бүдүүлгийн туйл эмэгтэйчүүд худалдагч охид, хөвгүүдэд уур омгоо гаргаж ёс бус үйлдэл гаргасаар байна. Эмэгтэй хүнээс дор шалчигнасан эрчүүд ч мөрөөрөө ажлаа хийж байгаа 18-20 насныханд эр бяраа гаргах нь холгүй авирлаж байгаа нь хувь хүний тэнэгийнх юм даа.
Олны газар биеэ авч явах чадваргүй, суурин соёл иргэншлийн дүрэм мэддэггүй, юм үзээгүй, толгой хоосон бүдүүлэг хүмүүс нийгмийн сэтгэлзүйд маш хортой нөлөө үзүүлж байна. Ялангуяа өсвөр үе, залууст муухай нөлөө үзүүлж байгаад анхаарах цаг болж!
Д.Лхагва
2 сэтгэгдэл
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?