Хүмүүнлэгийн үйлсийн төлөө ЦССҮТ-тэй идэвхтэй хамтран ажилладаг салбарын нэг бол боловсролынхон. Өнөөдөр л гэхэд ЦССҮТ-ийн явуулын баг Хүмүүнлэгийн ухааны их сургууль (ХУИС) дээр ажиллаж, цус цуглууллаа. Тус сургуулийн Улаанзагалмай клубын санаачилга, уриа дуудлага нийт оюутнуудад нь хүрсэнийг цусаа өгөх урт дараалал нь бэлхнээ өгүүлж байлаа.
“Цусаа өгөхийг өвдөж зовсон хүмүүст тус болдог буянтай үйлс гэж ойлгодог. Оюутнууд маань хичээлийн жилд хоёр удаа цусаа бэлэглэдэг бөгөөд одоогоор давхардсан тоогоор 200 гаруй оюутан донорын үйлсэд нэгдээд байна. Манай Улаанзагалмай клубын хувьд оюутнууддаа цусаа өгөхийн ач тусыг ойлгуулах чиглэлээр ажил зохиодог. Үр дүнгээ өгч байгаад баяртай байна” гэж ХУИС-ийн Улаанзагалмай клубын тэргүүн Н.Тэмүүлэн өгүүлэв. Бусдын амь насыг аврах үйлсэд нэгэн дуугаар нэгдсэн оюутнууд та бүхэндээ баярлалаа.
Д.Лхагва