Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Жайка олон улсын байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бэхжүүлэх төсөлтэй хамтран Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх, хэрэгжилтийг хангах арга хэмжээг 2021 оны 7 дугаар сараас эхлэсэн юм.
Хамтын ажиллагааны хүрээнд ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх үндэсний хэмжээний 16 сургагч багш, мөн Улаанбаатар хотод 66 , Ховд, Дархан-Уул, Дорнод, Хөвгөл аймагт тус тус 18 иргэнийг ажлын байрны дадлагажуулагчаар бэлтгэсэн байна.
Харин энэ удаад 04 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод аж ахуй нэгж , төрийн бус байгууллагуудын төлөөлөл 36 иргэнийг ажлын байрны дадлагажуулагчаар бэлтгэх сургалт болж
ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх үндэсний хэмжээний сургагч багш нар хичээлийг лекц , дасгал хэлбэрээр ойлголт хандлагыг өгсөн үр дүнтэй сургалт болж өндөрлөсөн Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас сургалтын ерөнхий зохион байгуулалтыг удирдан ажиллаж, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М. Цогтбаатар хаалтын үг хэлж сертификат гардууллаа.