Хүүхэд ямар ч эрсдэлгүй орчинд амьдрах ёстой шүү дээ. Гэтэл тийм боломж бүрдүүлсэн газар нийслэлд ховор байна. БЗД-ийн 30 дугаар сургууль хичээл эхлэх болон тарах цагаар хүүхдэд ээлгүй орчин болж хувирдаг.
Хашаа руу нь машин ч орно, хүүхдүүд ч зорчино. Хүүхэд л болсон хойно нэг нэгэнтэйгээ уралдаад гүйцгээх юм. Гэтэл ойворгон, хэнэггүй, сэтгэлгүй, бүдүүлэг жолооч нар өөрсдийнхөөрөө явах гэж дайрна! Хайлаастад 6 хүн мөргөсөн эмэгтэй хааз тормозоо андуурч гишгэсэн гээд зогсож байсан. Сургуулийн хашаанд хааз, тормозоо андуурч гишгэвэл гэмгүй хүүхдүүд ямар аюулд орохыг мэдэж байна уу!
Урдуур, хойгуур нь хүүхэд гарч байгааг анзаарах сөхөө байдаг юм уу?! Сургуулийн орчинд машиныг хаана тавих вэ, жолооч ямар хурдтай явах вэ гэдгийг хууль дүрмээр заагаад өгчихсөн шүү дээ! Хүн, машин хоёр нэг замаар явдаг газар Монголд л байдаг байх!
С.Бал