Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд энэ сарын 27-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-д ажиллаж, 182 орчим ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношилгоо, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө, сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүллээ.
Тухайлбал тус төвд асруулж буй хэвтрийн болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настнуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, холголт цооролтоос сэргийлэх, бүтэн биеийн болон хэсэгчилсэн угаалга, шээлгүүр солих зэрэг сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
Түүнчлэн улсын асрамжинд буй ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна сэтгэлийн дэм өгөх зорилгоор ГССҮТ-ийн бүх тасаг, албадаас хандив цуглуулан дархлаа сэргээх аминдэм, хэрэгцээт эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зүйлс, асаргаа сувилгааны хэрэгслүүдийг гарын бэлэг болгон хүргэсэн юм.
Ахмад настнуудынхаа эрүүл мэндэд анхаарч, нэгэн өдрийг хамтдаа хайр хүндлэл, баяр талархал дунд өнгөрүүлсэн уг арга хэмжээнд ГССҮТ-ийн Эмнэлзүй хариуцсан дэд захирал Р.Гантуяа, Сувилахуй хариуцсан дэд захирал Г.Дэлхийцэцэг нараар ахлуулсан 50 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон оролцлоо.
Нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд ХГМЗТ-ийн их эмч Д.Энхбаяр, ЯТТ-ийн их эмч Б.Наранхүү, ГСМЗТ-ийн их эмч Ц.Санжаасүрэн, МЗМНТ-ийн их эмч Б.Батцэцэг нар ажилласан байна.
Сувилахуйн тусламж үйлчилгээнд Сувилахуйн албаны хамт олон, НХМЗТ-ийн ахлах сувилагч А.Алтантуяа, НМЗТ-ийн ахлах сувилагч Д.Отгонцэцэг, ХГМЗТ-ийн ахлах сувилагч Н.Энхцэцэг, ЯТТ-ийн ахлах сувилагч У.Уранчимэг, СЗЭТ-ийн ахлах хөдөлгөөн засалч Х.Цэдэн-Иш, Салбар эмнэлгийн НСМЗТ-ийн ахлах сувилагч Э.Эрдэнэцэцэг, СЗЭТ-йн ахлах хөдөлмөр засалч Т.Алтанзаяа, ЭЭТ-ийн сувилагч Цэнгүүнжав, МЗМНТ-ийн ахлах сувилагч Г.Ганцэрэн нар тасаг хамт олноо төлөөлж оролцсон бол, нийт тасгийн 40 гаруй сувилагч, туслах сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч нар идэвхитэй хамрагдсан юм.
Тус төвөөс БГД-ийн ХХҮХ-тэй хамтран өдгөө найм дахь жилдээ зохион байгуулж буй сайн үйлсийн аянд энэ удаа “Монос Трейд” ХХК-иас туслалцаа үзүүлж, хамтарч ажилласан байна.
1 сэтгэгдэл
priligy medication With many health care plans in this country, people have to pay extra for obesity care