“Алтайн хүдэр” ХХК-ийн захирал “Баян” хэмээх Р.Базарааг хамаарал бүхий дөрвөн хүнийх нь хамт 4 дүгээр сарын 15-нд баривчилсан билээ. Түүнийг мөнгө угаасан, сонгууль угтаж улстөрийн намыг санхүүжүүлсэн гэх үндэслэлээр баривчилсан юм.
Харин өчигдөр Р.Базараагийн өмгөөлөгчийн зүгээс шүүхээс гаргасан цагдан хорих арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Харин шүүх гомдлыг хэзээ авч хэлэлцэх нь тодорхойгүй байна.
1 сэтгэгдэл
hckx2b