Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго өнөөдөр мэдээлэл хийж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн шүүхийн тогтоолыг нууцаас гаргахаар болсныг зарлалаа. Тэрбээр “Монгол Улсын иргэн Т.Чимгээ, С.Содномдаржаа нарыг хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн, 6 жил орчим хугацаагаар цагдан хорьсон асуудлаар хоёр иргэний эрхийг хамгаалахаар Олон улсын хүний эрхийн байгууллагад хандах ажлын хэсэг байгуулсан. 5 дугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар эрүүдэн шүүсэн гэм буруутай шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах нь зайлшгүй шаардлагатай гэдэг санал дүгнэлтийг танилцуулсан. Өнгөрсөн долоо хоногт гарсан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах тогтоол батлагдлаа” гэв.
Тэрбээр мөн “Цаашид хүнийг хилсээр эрүүдэн шүүхгүй байх хэрэг гаргахгүй байхад анхааран ажиллах болно” гэлээ.
2 сэтгэгдэл
Really fantastic info can be found on site.Raise range
m1mzh1