Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж буй “Бүтэн Ардчилал”, “4Б хөтөлбөр”, “Ардчилал 3.0 апп”-ийн танилцуулга сургалт Сүхбаатар дүүрэгт болж байна.
Энэ үеэр Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж: “МАН” системтэйгээр урьдчилан төлөвлөж, үе шаттайгаар маш өндөр зохион байгуулалт доор ардчиллыг устгаж байна гэдгийг онцлон манай улсад ардчиллыг авч үлдэж байгаа хоёр институци үлдсэн. Түүний нэг нь шүүх, нөгөө нь Ардчилсан нам. Ардчилсан нам бол эрх баригч “МАН”-ыг хянаж чаддаг цорын ганц институци, улс төрийн хүчин. Ардчилсан нам өнгөрсөнд болоод одоо үүсээд буй сорилтоо давж чадвал Монголын ардчилал аврагдах болно. Учир нь өнөөдөр Ардчилсан нам оршин байгаа хамгийн чухал хүчин зүйл бол 1990 оны хувьсгал юм. Ардчилсан нам түүхэн үйл явдлаар буюу цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар ард түмний хүсэл эрмэлзлээр үүсэн бий болсон нам учир Монголчуудын сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас Ардчилал, ардчилсан нам хоёр өнөөдрийг хүртэл түүхэн холбоотойгоор оршин тогтнож байна” гэв.
Өнөөдөр АН дотор фракцуудын зөрчил хэнд ч ажиглагдахаар илэрч байгааг тэрбээр нуусангүй. АН сорилтоо давна гэдэг нь дотоод зөрчилөө шийдэж, үзэл бодлын нэг шугаман дээр гарч ирнэ гэсэн үг л дээ. Тэр нь хэзээ вэ?