Улстөрийн намууд өнөөдөр хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж СЕХ-д өргөн барина.
МАН-ын Удирдах зөвлөл 14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд хуралдах юм байна. Тус намын Бага хурлын хуралдаан ч мөн цагт болох аж. Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид болон намын жагсаалтад орох нэрсийг эцэслээд Бага хуралд оруулах аж. Нэр дэвшигчдийг нааш, цааш нь болгох асуудлыг Бага хурлын гишүүд мэднэ. Гэхдээ Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг дагах биз ээ.
Харин АН-ын Үндэсний бодлогын хороо 16 цагт хуралдахаар болжээ. Тус намын хувьд нэр дэвших асуудал дээр нэлээдгүй маргаантай байгаа аж.
Д.Дорж