УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу “Үндэсний Эвсэл”-ийн Удирдах зөвлөл болон гишүүд хуралдаж нэр дэвшигчдээ тодруулжээ.
“Үндэсний Эвсэл” нийт 76 нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Үүнээс жагсаалтаар 30, тойрогт 46 хүн нэр дэвшүүлэхээр тогтжээ. Нийт 76 нэр дэвшигчийн 35 нь эмэгтэйчүүд байна. Жагсаалтыг “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр ахалж, 2-рт УИХ-ын гишүүн асан А.Ундраа эмэгтэйчүүдийн төлөөлөл болж орж байна. Улмаар Монголын либерал ардчилсан намын дарга асан Д.Пүрэвдаваа удаалж байна.
sonin.mn