Хотын дарга асан Д.Сумъяабазар СХД-т нэр дэвшихээр горилж байсан ч намынхаа босгыг давж чадсангүй. Тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай таарамжгүй харилцаатай байсан нь ийм үр дүнд хүргэсэн байхыг үсгүйсгэхгүй. Экс хотын даргыг ногоон автобусны хэргээр шалгаж байгаа нь нэр дэвшүүлэх шалгуурт сөргөөр нөлөөлсөн бололтой.
Өмнө нь хоёр ч удаа УИХ-д сонгогдож байсан, нийслэлийн МАН-ын хороог тэргүүлж байсан түүний хувьд улстөрийн карьер нь дуусах арай болоогүй байлтай.
С.Сувд