“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээг хоёр дахь жилдээ өдөрлөг болон зохион байгуулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээрээ онцлогтой. Тус өдөрлөгт 100 гаруй аж ахуй нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан оролцож, 34 орны 20 мянга гаруй хүн гүйж байна.
Уг олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийг идэвхжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн өдөр тутам биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилготой.
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг хоёр дахь жилдээ өдөрлөг болон зохион байгуулж, өргөн цар хүрээг хамруулан, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээрээ онцлогтой юм.