Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан нар УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ. Улмаар тухайн өдрөө асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх санал гаргасан боловч М.Энхболд мэдээлэл хийж, ирэх мягмар гарагт хэлэлцэхээр хойшлуулж байгаагаа илэрхийлсэн юм.
Улмаар өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг авч хэлэлцээд санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын даргыг огцруулах шаардлагагүй гэдэг дүгнэлт гарсан ч чуулганы нэгдсэн хуралдаан дээр байдал өөрөөр эргэж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Хуралдаанд 65 гишүүн оролцсоноос 43 нь УИХ-ын даргыг огцруулах кноп дарсан юм. Одоо энэ долоо хоногт дараагийн спикерийн асуудал яригдах нь тодорхой боллоо. Одоогоор Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ц.Нямдорж нарын нэр УИХ-ын дараагийн даргад дуулдаж байна.
Д.Лхагва