Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлон зарлагдсан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурлын ирэх 7 дугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлууллаа.
Шүүхийн шийдвэр гарсны дараа Н.Өнөрцэцэг “Шүүхийн шийдвэрээс олон зүйл их тодорхой харагдаж байна. Сонгуулийн дараа шийдье гэж байгаа юм байна. Миний хувьд гомдолтой байна. Хэргээ хурдан шийдүүлээд ажлаа хиймээр байна, үр хүүхдээ тэжээмээр байна. Яг ямар хэргээр шүүж байгааг маань ард түмэн мэдэх хэрэгтэй учир шүүх хурлыг нээлттэй хийх ёстой” гэлээ.