2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн 11 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Н.Алтаншагай сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж, Өнөр, Баянхошуу, Төв, Толгойт бүсийн иргэдтэй уулзалт хийлээ. Өнгөрсөн дөрвөн жилд Сонгинохайрхан дүүрэгт 25 цэцэрлэг, долоон сургууль, 51.1 км авто зам, 23 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай, хүүхэд залуучуудын театр, 14000 гэрэлтүүлэг шинээр хийгдэж, 95 хувийн бүтэн гэрэлтүүлэг дүүрэг болсон байна.