Өчигдөр орой 18 цаг өнгөрч байхад 25 дугаар эмийн сангийн буудал дээр нэгэн шинэ автобус ирээд карманаас хол зогсов. Өмнө нь өөр автобус байсан учир тэгж хөндий зогссон хэрэг. Уг нь заавал буудлын карма руу шахаж зогсох ёстой шүү дээ.
Гэтэл хүмүүс орилолдоод явчихав. 50 шахам насны эмэгтэй бууж гүйцээгүй байхад жолооч хаалгаа ч хаагаагүй байж хөдөлснөөс нөгөө эмэгтэй уначихлаа. Тархиараа савж унасан бол ямар хүнд гэмтэл авах байсныг төсөөлөхөд бэрх. Зорчигчийг бууж, сууж гүйцээгүй байхад хөдөлгөөнөө эхэлдэг жолооч нараас болж олон хүн эрүүл мэндээрээ хохирч байна!
Д.Дорж