2024 оны УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайгийн мөрийн хөтөлбөрт гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, иргэдийн хашааг орон сууцаар солих эрхзүйн орчныг бүрдүүлнэ гэж тусгагдсан.
Энэхүү мөрийн хөтөлбөр биелэх боломж бүрэн бүрдсэн бөгөөд Баянхошуу дэд төвийн инженерийн байгууламжууд баригдаж дуусаад байна. Харин Толгойт дэд төв 40 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн хувьд 8, 9 дүгээр хорооны айл өрхүүдийн газрыг байраар солих ажил 2020 оноос эхэлсэн бөгөөд орон сууцны хороолол барих ажлууд үргэлжилж байна. Хамгийн гол нь яндангийн тоо цөөрөх тусам утаа багасах билээ.
Г.Алтаншагайг дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа гэрэлтүүлгийн асуудлыг цогцоор нь шийдэж, 98 хувийн гэрэлтүүлэгтэй болгож чадсан хэмээн Сонгинохайрхан дүүргийн иргэд ам сайтай байдаг юм.