АН-ын дарга Лу.Гантөмөр Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга, талийгаач Б-гийн дурсгалд зориулсан зул өргөх ёслолд оролцов.
Тэрээр энэ үеэрээ: “Сонгууль болдгоороо болно. Хүний амиар улс төр хийж болохгүй. Монголын ард түмэн цаашид амьдрах хэрэгтэй. Тиймд МАН-ын даргыг албан ёсоор энэ асуудал дээр уучлалт гуйхыг шаардаж байна” гэв. Мөн УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид улс төрийн ёс зүйтэй байж, нэрээ татахыг шаардлаа. Мөн “Монгол Улс дарангуйлал, түрэмгийлэл доор амьдрах учиргүй. Монгол төрийг сонгох гэж байгаа сонгууль бодлогын уралдаан байх ёстой, хүчирхийлэл байх ёсгүй. Ард түмэн шийдвэрээ гаргаж, төрөө байгуулна. Харин МАН энэ түрэмгийллээ зогсоож байж эрүүл саруул монгол төр бүрдэнэ” гэж хэлсэн юм.