Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд БЗД-ийн 21, 27, 29 дугаар хорооны эрсдэл бүхий 270 гаруй айл өрхүүдэд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, нүүн шилжих мэдэгдэх хуудсыг хүргэх ажлыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба хамтран зохион байгуулж байна.
-Энэхүү арга хэмжээг он гарсаар 3 дахь удаагаа зохион байгуулж байна.
-Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа айл өрхүүдийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.