Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи ширүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээлж байна.
Болзошгүй үер ус, аянга цахилгаан, хүчтэй салхинаас сэргийлж, гэр, орон сууц, хашаа, орчны аюулгүй байдлыг хангахыг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна.
Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татаж, шуудайтай элсээр хаалт хийх
Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
Аянга цахилгаанаас сэргийлэн, гар утас, бусад богино долгионы эд зүйлсээс хол байх
Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
Гэр хорооллын айл өрхүүд хашаа, гэр, байшинг ус орохоос сэргийлэн хамгаалах суваг шуудуу татах
1 сэтгэгдэл
5rg9f0