Өвөрхангайн Сант суманд болсон золгүй хэргээс болж АН-ынхан бөөн үймээн бужигнаан үүсгэхээр улайрч байна. Хэрэг гарсны дараа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улстөрийн соёл гарган АН-ын байранд очиж тус намын дарга Л.Гантөмөртэй уулзаж эмгэнэлт илэрхийлсэн юм. Харин энэ нь ардчилсан гэх “болшевикуудад” таалагдсангүй.
Тойргоо голоод намын дарга руугаа чулуу шидээд байсан элийрэгч Ц.Уянга Л.Оюун-Эрдэнийг АН-ын сонгуулийн төв штаб дээр ирээд явсны дараа мөн л удирдлага руугаа дайрч асуудал үүсгэсэн нь сошиалын гол сэдэв болсон. Өрсөлдөгч намын даргыг өрөөндөө оруулж, үгийг нь сонслоо гэж тэр шүү дээ. Түүнийхээр бол Л.Гантөмөр МАН-ын даргыг хүлээж авч уулзах нь бүү хэл харин ч хөөж явуулаад “төрийн эргэлт” хийх ёстой байж.
Уг нь ардчилал гэдэг бол зөвшилцөл, ардчилал гэдэг бол эв нэгдэл, ардчилал гэдэг бол харилцан ойлголцол, ардчилал гэдэг бол улстөрийн соёл биз дээ? Л.Гантөмөр одоо л ухаантай байхгүй бол АН дотор ардчиллын үзэл санаа, үнэт зүйлийг үл огоорч, үндэсний оюулгүй байдалд цөвтэй улстөрийн тогтворгүй байдал үүсгэхийг санаархсан бүлэглэл өндийж мэдэхээр байна шүү дээ.
Д.Лхагва