Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас 11-р тойрогт Сонгинохайрханчуудыг төлөөлөхөөр миний бие нэр дэвшиж байна.
Миний хувьд 2020 онд та бүхнийхээ итгэлийг хүлээж, НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилогдон 4 жилийн хугацаанд ажиллалаа.
Иргэд, олон нийттэйгээ хамтарч ажилласны үр дүнд 4 жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн хөгжил мэдэгдэхүйц өөрчлөгдсөнтэй маргах хүн байхгүй биз ээ.
Тухайлбал, Бид бүхэн багаараа
-2020 онд дүүргийн хэмжээнд 10699 гэрэлтүүлэг байсан бол өдгөө 25000 орчим гэрэлтүүлэгтэй болж, 95 хувьд хүрээд байна.
-Анх ажлаа авахад Ерөнхий боловсролын 21 сургуультай байсан бол 7 сургууль 1 өргөтгөлийг ашиглалтад оруулжээ. Харин баригдаж байгаа 7 сургууль, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор хүртээмж 100 хувьд хүрнэ.
-Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 25 цэцэрлэг ашиглалтад орсон ба одоо 13 цэцэрлэгийн барилгын ажил явагдаж байна.
-Нийслэлийн ХАМГИЙН ТОМ өргөн чөлөөг дүүрэгтээ байгууллаа. Нэгдүгээр хорооллын 12-17 дугаар хороо буюу 5 хороог дамнасан 5 метр өргөн, 1.5 км урттай явган болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий талбайг иж бүрэн тохижуулж, нээв.
-Сонгинохайрхан дүүрэгт Улсын хүүхэд залуучуудын театрыг байгууллаа.
Энэ бол бидний ажлын ердөө нэгээхэн хэсэг нь юм. Энд дурдагдаагүй олон ажил бий.
Миний бие УИХ-ын гишүүн болно гэдгийг ямар нэгэн албан тушаалтан болох биш дүүргээ төрд төлөөлөх төлөөлөгч болно гэж гүнээ ухамсарлан хүлээн авч байна. Төрийн түшээ бол иргэдийнхээ асуудлыг хамгийн сайн мэддэг байх ёстой.
Тиймээс Сонгинохайрхан дүүрэгтэй ажил, амьдралаа холбоод 20 гаруй жил болсон миний хувьд дүүргийнхээ зовлон жаргалыг сайн мэднэ. Ийм учраас энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх намын шийдвэрийг хүлээн авч, та бүхнээ төлөөлөх шийдвэрийг гаргасан юм.
Та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно.
МАН-аас УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт нэр дэвшигч намайг болон “Сонгинохайрханы хөгжлийн тав”-ыг багаар нь дэмжиж байгаа Та бүхэндээ гүнээ талархъя.
ТА БҮХНИЙГ ХҮНДЭТГЭСЭН: НИТХ-ын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга,
Наранцэцэгийн АЛТАНШАГАЙ