Нийслэлийн хэмжээнд /2024.06.23/ 16 цагийн байдлаар дараах 7 байршилд ус соруулах, далан босгох зэрэг иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
– БЗД-ийн 20-р хороо Монгол шилтгээний хашаанд ус хааж даланг өндөрлөж
– БЗД-ийн 11-р хороо “Riverside” амралтын газрын орчим Туул голын эрэгт голын ус хааж, шуудайтай элсээр далан босгож
– БЗД-ын 26-р хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт зүүн уулын суваг руу орсон хэсэгт шороон далангаар боолт хийн, усыг соруулж
– ХУД-ийн 12 дугаар хороо Биокомбинат, Туул гол дагуу даланг өндөрлөж
– ХУД-н 12-р хороо Сонгины 29-р гудамжинд даланг босгож
– НД-ийн 1-р хороо Хөх давааны энгэр голын салаанд боогдсон иргэдийг аюулгүй байршилд зөөвөрлөж
– НД-ийн 6-р хороо “UB-2” амралтын ойролцоо их гарамд усанд боогдсон иргэдийг зөөвөрлөх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд хүн хүч, хэрэгслийг дайчлан ажиллаж байна.
НОК-ын Шуурхай штаб