Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Н.Алтаншагайгийн талаар өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгчээ. Хотын дарга “Н.Алтаншагай аливаад тууштай, нягт нямбай ханддаг байдал нь өнөөгийн Сонгинохайрхан дүүргийн өнгө төрхтэй шууд холбоотой” хэмээснийг сонгогч олон нийт бодитой дүгнэлт хэмээн олзууран хүлээн авчээ.
Нэр дэвшигч Н.Алтаншагай хариуд нь “Миний бие Хотын дарга Х.Нямбаатартай сүүлийн 12 жил хамтран ажиллаж байна. Ажил хэргийн хамтрагчийн хувьд намайг цөөн үгээр тодорхойлж, амжилт хүсжээ. Танд баярлалаа” гэж талархалаа илэрхийлэв.
Д.Дорж