МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж буй УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 2024 оны 6 дугаар сарын 25-нд нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдарч буй Завхан аймгийн уугуул иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Сайд Х.Булгантуяагийн аав нь Завхан аймгийн харьяат хүн бөгөөд нутаг усандаа нэр хүндтэй учир нутгийн зон олон нь төрийн түшээ охиныг нь дэмжиж, уулзах хүсэлт тавьсан нь энэ.
Баянзүрх дүүрэгт амьдарч буй Завхан нутгийн уугуул иргэдийн төлөөлөл нэр дэвшигч Х.Булгантуяаг өндөр боловсролтой, төрийн хүнд байх эрхэм чанарыг эзэмшсэн бүсгүй хэмээн үнэлж явдагаа илэрхийлээд цаашид түмэн олныхоо төлөө илүү ихийг хийж бүтээхийг захилаа.
Д.Дорж