АНУ-ын Төрийн депертамент Монгол Улсын Их хурлын сонгуулийн үр дүн гарсны дараа Монголын ард түмэнд баяр хүргэжээ. Уг мэдээлэлд “2024 оны 6 дугаар сарын 28-нд болсон УИХ-ын сонгуульд Монголын ард түмэн оролцож, ардчилсан сонгох эрхээ эдэлж ирсэн бахархам уламжлалаа амжилттай үргэлжлүүлж байгаад АНУ-ын зүгээс баяр хүргэж байна. АНУ Монгол Улсын шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд болон шинээр томилогдсон Засгийн газартай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.
Эх сурвалж: https://www.state.gov/on-mongolias-recent-parliamentary-elections/