Амттанд дургүй хүүхэд гэж байхгүй. Гэтэл Хятадад үйлдвэрлэсэн шарсан дүпү гэх бүтээгдэхүүнийг хүүхэд, залуус маш их хэрэглэх болжээ. Ялангуяа 8 нэрийн гэх жижиг хүнсний дэлгүүрүүд маш ихээр борлуулах болжээ. Мэргэжлийн хүмүүс энэ бүтээгдэхүүн нь хүүхдийн биед хортой талаар сэрэмжлүүлэг гаргасан байна. Үүнд:
-Шарсан дүпү нь их хэмжээгээр халуун ногоо агуулсан тул ходоодонд маш хортой ба ходоодыг түлэх аюултай
-Үнэр нь маш хурц бөгөөд будагч бодис их хэмжээгээр агуулагдсан
-Донтуулагч бодис агуулагдсан бөгөөд их хэмжээгээр идэх хүслийг төрүүлж, улмаар ходоодны хорт хавдар үүсгэдэг байна.
Иймээс эцэг эх, сурагч та бүхэн энэ зүйлсээс татгалзаж эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна гэжээ. Хил гаалиар ч иймэрхүү эрүүл мэндэд хортой юмыг оруулж ирж байгааг зогсоох болсон баймаар!
Д.Солонго