Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ойртож буй энэ үед Ардчилсан намын их хурал Илинойс муж улсын Чикаго хотноо даваа гарагт эхэллээ.
Зохион байгуулагчид АНУ-ын өнцөг булан бүрээс Ардчилсан намын 5000 гаруй төлөөлөгч, нэр хүндтэй зүтгэлтнүүдийг хүлээн авахаар төлөвлөж байна. Мөн уг чуулганд 12 мянган сайн дурын ажилтан, 50 мянга орчим зочин оролцох ажээ.
Их хурлын үеэр Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Барак Обама, Билл Клинтон нар үг хэлнэ. Тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод буй дэд Ерөнхийлөгч Камала Харрис их хурлын сүүлчийн өдөр буюу пүрэв гарагт үг хэлэхээр төлөвлөжээ.
Ж.Байден зургаадугаар сарын 27-нд Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трамптай тун тааруухан мэтгэлцсэн нь тэрбээр дахин дөрвөн жилийн хугацаанд төрийн тэргүүнээр ажиллаж чадах эсэхэд намын зүтгэлтнүүд, томоохон хандивлагчид болон намын бусад дэмжигчийг эргэлзэхэд хүргэж, улмаар өрсөлдөөнийг орхисон билээ.
Сарын өмнөх санал асуулгуудын дүн Д.Трамп Ж.Байденаас илт давуу байгааг харуулж байсан бол К.Харрис өдгөө Пенсильвани зэрэг өрсөлдөөн ихтэй муж улсуудад давамгайлж байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.
1 сэтгэгдэл
aik26s