НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн төр захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг Яармаг руу шилжүүлэх асуудлыг дэмжлээ. 2012 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН анх удаагаа ялалт байгуулж Э.Бат-Үүл хотын даргаар томилогдож билээ. Мань хүн хотын захиргааг Ханын материал руу нүүлгэнэ хэмээн зураг төсөл үзүүлж, бүр барилгын шавыг нь тавьж хөөрхөн сүр болж байлаа. Гэтэл тэр төсөл хэрэгжээгүй. Учир шалтгаан нь юунд байсан нь ард олонд ойлгомжгүй үлдсэн.
С.Болд