С.Зориг агсаны эхнэр Б.Булганд өчигдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, байцаалт авсаныг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман сэтгүүлчдэд мэдээллээ.
Шинээр цугларсан нотлох баримтуудад үндэслэн түүнд ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэжээ. Өөрөөр хэлбэл, Б.Булганаас нууцын баталгаа авсан гэдэг өмгөөлөгчийнх нь яриаг үгүйсгэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй аж. Ө.Болд