Монголын үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг (2019 оны эхний 6 сард) гаргажээ. Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 38084 эх амаржиж, 38361 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 29 (0.1%)-өөр, төрсөн хүүхэд 50 (0.1%)-иар тус тус өсжээ. Нас баралт 8523 болж, өмнөх оны мөн үеэс 7 (0.1%)-оор нэмэгджээ. Энэ оны эхний хагас жилд 1000 хүнд ногдох төрөлт 11.7, нас баралт 2.6, ердийн цэвэр өсөлт 9.1 хувь байна. Мөн аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2019 оны эхний хагас жилд 2968 болж, өмнөх оны мөн үеэс 576 (24.1%)-гаар нэмэгдсэн байна.
Дэлгэрэнгүйг энэ линк рүү орж үзнэ үү https://www.nso.mn/content/2261#.XS_5J477S1t