С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт 3 шатны шүүхээс ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдаж буй Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарт холбогдох хэрэг өнөө өглөө Төв аймгийн шүүхэд эхэлсэн. Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, гэрчээр Б.Булган оролцсон юм. Шүүх хуралдааны үеэр шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай хамт шүүхээс ял авсан Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, хурлыг 14 цаг хүртэл түр хойшлуулсан.
Гэхдээ үдээс хойш эхэлсэн шүүх хурлын үеэр шүүгчдэгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул шүүх хурлыг 8 дугаар сарын 12 хүртэл хойшлууллаа.
С.Болд