“Эрдэнэс-Тавантолгой” ХК Нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо гэсэн гурван стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж буй. Уг ажил 2017 оноос эхэлсэн бөгөөд үе шаттайгаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо ТББ-аас зөвлөх үйлчилгээ авсан. Үүнээс гадна өнгөрсөн өдрүүдэд /2019.08.05–2019.08.09/ олон улсын Афнор группээс мэргэжлийн зөвлөхүүдтэй ажлын хэсэг гарган чанарын стандартыг баталгаажуулах аудит хийсэн юм.
Урьдчилсан аудит хийсэн ажлын хэсэг өнөөдөр дүгнэлтээ танилцуулсан бөгөөд олон улсын Афнор группийн мэргэжлийн аудиторууд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д баталгаажуулалтын ГЭРЧИЛГЭЭ-г олгох саналтай байна хэмээн үзжээ.
Мөн энэ үеэр аудиторууд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд анхаарч ажиллах зарим асуудалд зөвлөгөө өглөө.