Өнгөрөгч шөнө хууль хяналтынхан гүйцэтгэх ажиллагаа явуулж 1000 орчим Хятад иргэнийг “Ориентал”, “Union building”-ын С блок, “Кентавер” гэсэн 3 зочид буудлаас баривчилж, хамгийн сүүлийн үеийн их хэмжээний гар утас, өндөр үзүүлэлт бүхий компьютер зэргийг хураан авчээ. Өнөөдөр өглөө эхэлсэн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байгаа аж. Тэднийг чухам ямар хэрэг өдүүлсэн талаар хуулийн байгууллагаас албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж байгаагаар цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Харин компьютерийн программ хангамжийн өндөр мэдлэгтэй тэдгээр хүмүүс өөрсдийгөө сүлжээний бизнес хийхээр судалгаа хийж байсан гэж мэдүүлсэн бололтой юм. Ийм олон тооны Хятад иргэн чухам хэний урилгаар, ямар арга замаар, ямар зорилгоор Монголд орж ирсэн нь одоогоор тодорхой бус байна.
Б.Замилан