Хан-Уул дүүрэг дэх “Моннис”-ийн байранд УИХ-ын нэр Х, М үсгээр эхэлсэн нэртэй гишүүд казино тоглож, АТГ-ынханд баривчлагдсан тухай мэдээлэл гараад байна. Харин АТГ-аас тийм баривчилгаа болоогүй гэж мэдэгдсэн. Дээрх үсгээр эхэлсэн нэртэй УИХ-ын гишүүдээс ч цахим хуудсаараа дамжуулан уг мэдээллийг үгүйсгэж эхэллээ. Тухайлбал, Ж.Мөнхбат “Би Хан-Уулд Моннисийн байранд амьдралдаа орж үзээгүй бөгөөд энэ мэдээлэлд дурдагдаж буй М биш болохыг мэдэгдэж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ч “Тоглосон тэгээд АТГ-т баригдсан бол юугаа нуухав дээ. Тэртэй тэргүй зарлана шүү дээ” хэмээн постолжээ.