Дөрвөн хэргийн хүрээнд Ц.Элбэгдоржийг прокуророос дуудсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл экс Ерөнхийлөгч гадаадад яваа бөгөөд өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ажил ихтэй явж байна. Хэд хэдэн Олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хурал, зөвлөгөөнд оролцож явна.
Энэ хооронд хуулийн байгууллагаас надаас асууж, тодруулах зүйл гарсан юм шиг байна. Зарим нь намайг оргож, зугтаад явчихсан юм шиг ойлгуулах гэж оролдож. Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байгаа. Хуулийн байгууллагад оролцож байгаа хурал, зөвлөгөөнийхөө урилга, хөтөлбөр, мэдээллийг өгсөн. Би хууль сахиулагчдын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Монгол Улсын хууль миний хувьд дээд хүч юм.
Зарим хүн кино зохиолдоо амилуулах гээд байгаа шиг надад Монгол Улсын хуулийн эсрэг, төрийн өмнө хийсэн буруу зүйл байхгүй. Ойрын хоногуудад заавал оролцох шаардлагатай хөтөлбөр, календарьт тусгагдсан тэр үйл ажиллагаанууддаа оролцоод хурдан очно” хэмээн мэдэгдлээ.