БНСУ-ын “Korean Air” онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан хэргээр тус улсад шалгагдаж, улмаар Инчеон хотын прокуророос 7 сая воны торгуулийн шийтгэл хүлээсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр энэ сарын 18-нд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн билээ. Гэхдээ Цэцийн гишүүн хэвээр үлдсэн юм.
Харин асуудал үүгээр дууссангүй Д.Одбаяр “Korean Air” компанийг Монгол Улсын болон төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдсан гэх шалтгаанаар Олон улсын шүүхэд өгөхөөр болсон талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Д.Одбаярын хувьд энэ талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.
Л.Болд