Өнөө өглөө УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Түүнийг Г.Батхүү агсны үхэлтэй холбоотойгоор хуурамч мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр төрийн алба хаших эрхийг нь хоёр жил хүрэх хугацаагаар хасах, 5,4 сая төгрөгөөр торгох, 720 цагийн нийтийн хөдөлмөр эрхлүүлэх, эсвэл нэг жилийн хугацаатай гадагшаа зорчих эрхийг нь хасах ялтай зүйл анги тулгажээ. Харин гишүүн Н.Номтойбаяр өөрөө үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, бүрэн эрхээсээ татгалзахгүй гэж мэдэгдсэн юм.
Шүүх бүрэлдэхүүн хэргийн материалтай танилцаж, шүүн хэлэлцээд Н.Номтойбаяр гишүүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн байна.
Д.Бат