Ирэх долоо хоногт Монгол Улсад болон БНСУ-д хийхээр төлөвлөж байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн айлчлал үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хойшлогдохоор болжээ.
Энэхүү шийдвэртэй холбогдуулж Гадаад харилцааны сайд Д.Энхтайван “Помпеогийн Монгол Улсад хийх айлчлалын товыг дипломат шугамаар дахин ярилцана” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Aйлчлалын үер хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хангах, Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах, саарал усны үйлдвэр байгуулах Мянганы сорилын сангийн 350 сая ам.долларын төслийн явцын талаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан. Гэхдээ Гадаад харилцааны сайд Л.Энхтайваны мэдэгдэж байгаагаар айлчлал хойшилсон болохоос биш бүрмөсөн цуцлагдаагүй бололтой.
Д.Бат