Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэхдээ “Дэлхий дахинд Covid-19-ийн хоёр дахь нүүрлэж байна. Монгол Улсад халдвар тархах эрсдэл өндөр хэвээр байна. Тиймээс шинэ жилийн баяраар олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Шинэ жилийг гэр бүлээрээ тэмдэглэх нь илүү оновчтой” гэлээ.
Мөн 12 дугаар сарын 21-нээс эхлэх сурагчдын амралтыг наашлуулж, 12 дугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 1-нийг өдрийг хүртэл амраахаар болсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэдээллээ.