Коронавирусын халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан 2020 оны 12 дугаар сарын 23-наас эхлэн нийслэл хатуу хөл хорионд дахин 14 хоногийн хугацаатай шилжсэн билээ. Уг арга хэмжээ нөгөөдөр буюу ирэх лхагва гарагийн 06:00 цагт дуусна. Гэхдээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ард түмэнд хандаж хийсэн мэдээллийнхээ үеэр халдварын тархалт эрсдэлтэй хэвээр байгааг онцлоод, хөл хориог сунгах магадлал өндөр байгааг зориуд тодотгосон юм. Тэгвэл өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, Эрүүл мэндийн яамнаас гаргасан хөл хориог 14 хоног сунгах саналыг хэлэлцэн, дэмжиж Засгийн газарт саналaa уламжилсан юм. Засгийн газар УОК-ийн саналыг ээлжит бус хуралдаанаараа хэлэлцээд, хатуу хөл хориог 14 биш 5 хоног сунгах шийдвэр гаргалаа.