2020 оны зуны нэгэн өдөр. Дөрвөн настай бяцхан охинтойгоо дэлгүүр орчихоод харьж явтал охин маань гэнэт уйлаад газар суучихлаа. Дахиад зайрмаг авая гэнэ. Гэтэл “Хүүе босоорой, сайн охин ингэж болдоггүй юм” гэх настай эмэгтэй хүний зөөлнөөр аргадах дуу гарав. Эргээд харвал найман орцтой 5 давхар урт байрны төмөр хашаан дотроос 70 гаруй насны эмээ инээмсэглэн харж зогсов. Охин маань ч босоод явлаа. Овоо сүрхий алхаж байснаа дахиад л уйлаад байдгаараа цахлав. Мөн л “Ийм хөөрхөн маамуу уйлж болдоггүй юм. Алив босоорой” гэх эмгэний цаанаа л дулаахан үг дахин сонсогдов. Хөөрхий эмгэн урт хашааны нэг захаас нөгөө зах хүртэл надад тусалж, охиныг аргадах гэж их үдийн нарыг үл тоон ядрахыг үл ажран дагасан нь тэр байжээ.
Д.Лхагва