Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэлд 450 мянга орчим автомашин замын хөдөлгөөнд оролцдог. Харин хатуу хөл хорио тогтоосон өдрүүдэд зөвшөөрөгдсөн салбарын 9000 орчим автомашин явж байгаа. Өөрөөр хэлбэл, нийт хөдөлгөөний 2 хувь нь зайлшгүй шаардлагатай ажиллах салбарын иргэд хөдөлгөөнд оролцож байгаа. Хөл хорионы үед хэвлэл мэдээлэл, хүнсний түгээлтийн жолооч нараас шинжилгээний бичиг шаардахгүй. Хөл хорионы өдрүүдэд төлөвлөсөн ажилд ноцтой алдаа гараагүй. Харин төрийн албан хаагчдын хандлагатай холбоотой мэр сэр алдааг засаж залруулж байна. Шинжилгээнд хамрагдаагүй хүнс, түгээлт, хэвлэлийн салбарынхан хэзээ шинжилгээнд хамрагдахыг удахгүй зарлана” гэлээ.