Коронавирусын халдвар нийслэлд өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өнгөрсөн 24 цагийн дотор 169 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Улсын онцгой комиссын хуралдаанаар караоке болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг цэнгээний газруудын үйл ажиллагааг хаах шийдвэр гаргажээ. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Асуудал гаргаад байгаа худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хааж байх шийдвэр гаргана. Караоке болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг газруудын үйл ажиллагааг хязгаарлаж, 14 хоногийн хугацаатай хаана” хэмээн мэдээллээ.