Байгаль экологийн асуудал бол бүх нийтэд хамаатай. Харамсалтай нь газар дэлхийгээ хайрлахыг мэдэхгүй хүмүүс хэдэн төгрөгний төлөө уул, модыг түйвээж байна. Намар болонгуут самарчдын “арми” хэдэн хэсэг болж ой мод руу дайрдаг болсоор удлаа. Тэд зүгээр ч нэг явахгүй хаа явсан газартаа хог тарьж байгаа нь экологийн хувьд байж болшгүй үзэгдэл юм.
Ууж идсэн ус, ундааны сав, бэлэн гоймонгийн аяга, гялгар уутыг бөөн бөөнөөр нь буудалласан газраа орхиод явж байгаатай Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Экологийн цагдаагийн алба хатуухан тэмцэх цаг болжээ. Богд ууланд явган аялал хийдэг уулчид самарчдын тарьсан хог, зэрэмдэглэсэн моднуудын зургийг авч холбогдох газарт хүргүүлсэн байна.
Д.Бат