Өнгөрөгч 6 дугаар сарын 19-нд Сансарт автобус шатсан осол гарсан. Энэ бол зүгээр нэг байдаг л түймэр биш, хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой хэрэг. Тэр “автобусанд” азаар цөөн зорчигч байсан тулдаа эрдэнэт хүний амь нас цаг бусаар хохироогүй. Хэрвээ дүүрэн хүнтэй байсан бол юу болох нь тодорхой л доо. Харамсалтай нь тийм эсрдэл үүсчихээд байхад нийслэлийн тээврийн газар ч, тухайн автобус компани ч чанар, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй л үлдсэн. Нөгөө шатдаг автобусны “ихэр”-үүд маргааш нь, бас одоо ч нийтийн тээврийн үйлчилгээнд явсаар л байна.
Ашиглалтын хугацаа нь аль хэдийнэ дууссан, хорт утаа үйлдвэрлэгч төмрийн сэгнүүдээ нийтийн тээврээс яаралтай гаргамаар байна! Хотын захиргаанаас парк шинэчлэлийн хүрээнд 400 гаруй шинэ автобус оруулж ирсэн гэж мэдээлсэн ч хэзээ нийтийн тээвэрт гарахыг одоохондоо хэлж мэдэхгүй.
Д.Басхүү