Томуугийн өвчлөл хүрээгээ тэлж байна. Өрхийн болон дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрээд удаж байна. 11 цагт л гэхэд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн “Хүлээн авах” ханиалгаж, халуурсан хүүхдээр дүүрэн. Томчууд ч ихээр ирж байлаа. 28 хороотой, ганцхан хорооны хүн ам нь аймгийн төвийнхөөс илүү гардаг дүүрэг болохоор халдварт өвчний дэгдэлтийн үед эмнэлгийн тусламж дээрээ анхаарахгүй бол болохгүй нь!
Харамсалтай нь үзүүлэх гэж ирсэн эцэг, эхчүүд дотор амны хаалттай хүн даанч цөөн. Ядаж байхад сэхээ өгөхгүй ханиалгаж байгаа хүүхдэдээ маск зүүлгэхгүй яав даа гэж бодогдоно. Хариуцлагагүй хүмүүсээс болж эмнэлгээс халдвар аваад харих магадлал маш өндөр байна!
Түүнээс гадна сургуулиудад халдвар хамгааллын дэглэм огт хэрэгжихгүй байгаа нь ханиад томуу ихсэх хамгийн том шалтгаан мөн. Маск зүүдэг багш, ажилтнууд Ерөнхий боловсролын сургуулиудад алга!
Д.Дорж