Машиныхаа цонхонд, ялангуяа урд салхины шилэнд хар тень наахыг хориглосон дүрэм бий. Гэтэл сүүлийн үеийн жолооч нар бүх цонхондоо тень наадаг болжээ. Өөрөөр хэлбэл, жолооч нар гаднаас орж ирж байгаа гэрлийг 90-100 хувь халхлах дэндүү тас хар тенийг машиндаа наадаг. Энэ нь харанхуй шөнө осол аваар гарах нэг шалтгаан болж байгаа талаар Тээврийн цагдаа анхааруулдаг ч дүрэмгүй жолооч нар үл ойшоож осол аваар гаргаж байгааг анхааралдаа авна уу!