Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа сэтгүүлчдэд мэдээж “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг нэмнэ хэмээн мэдэгдлээ. Тэрээр “Хүүхдийн мөнгө бол хүүхдийн тоогоороо олгогдох ёстой. Цалинтай ээжийн мөнгийг нэмэхээр тусгасан. Гэхдээ энэ жил сонгуулийн жил учраас халамжийн хөтөлбөрүүд сонгуулийн хуулиар хориотой. Цалин тэтгэвэр бол өөр шүү дээ. 2025 онд цалинтай ээжийн мөнгийг нэмэхээр төсвийн хүрээгээ Сангийн яам руу хүргүүлсэн. 50 мянган төгрөгөөр олгоход жилд 100 орчим тэрбум төгрөг болдог. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгоно гэвэл 660 тэрбум төгрөг болдог ч юм уу, хамрах хүрээ нь нэлээн нэмэгдэж орж ирнэ гэсэн үг” гэлээ.