Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот болон Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Алтанбулаг гэсэн дөрвөн сумаар орлоо. Эмийн чанар, үнийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол зохион байгуулсныг орон нутгийн ахмадууд сайшааж байна. Гэхдээ “Бид ямар эм ууж ирэв ээ? Яагаад ард түмнээ бодсонгүй вэ?” гэж нэхэл хатуутай асуух бухимдсан хөгшчүүд олон таарав. Тэд учрыг нь заавал олж өгөөрэй гэж Ж.Чинбүрэн гишүүнд захисныг уламжлая.
Д.Лхагва